Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал багасав
ихээхэн чухал хүчин зүйл болох аж.
Төсвийн тогтворжуулалтын санд өнгөрсөн онд 241 тэрбум төгрөгийн хуримтлал байсан бөгөөд 2012 он гарсаар эхний найман сард 25.5 тэрбум төгрөгийн хуримтлал нэмж үүсгэсэн гэнэ.
Тэгэхдээ Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт, үнийн бууралтаас шалтгаалан энэ оны төсвийн тодотголд нүүрсний экспортын хэмжээг бууруулан тооцсон байна. Үүнээс гадна дэлхийн зах зээлийн төлөвийг тооцоолон зэсийн төсөөллийг шинэчлэн тогтоожээ. Тиймээс тус санд энэ онд 332 тэрбум төгрөг хуримтлуулахаас 101 тэрбум төгрөгийг татан, төвлөрүүлэхээр болсон аж.