Венесуэлийн ерөнхийлөгч дахин сонгогдлоо

уур амьсгал дүүрэн өдөр өнгөрсөн байна. Өглөө 08.00 цагаас үдшийн 18.00 хүртэл үргэлжилсэн сонгуульд 19 сая хүнээс 81 хувь нь оролцжээ. Энэ удаагийн сонгуульд 81 хувийн ирцтэй оролцсон нь иргэд хамгийн идэвхтэй хамрагдсан жил байлаа хэмээн албаныхан үзэж байна. Өнгөрөгч ням гаргийн орой СЕХ-ноос санал хураалт 90 хувьтай байхад Зүүн жигүүрийн нэр дэвшигч Уго Чавес тэргүүлж байгаа талаар мэдээлсэн билээ. Энэ үед У.Чавес 54.42, харин түүний хүчтэй өрсөлдөгч Энрикү Каприлес 44.79 хувийн санал авсан байна. Шинжээчид энэ үеэс одоогийн Ерөнхийлөгч У.Чавесыг ялалт байгуулан улиран сонгогдоно хэмээн таамаглал дэвшүүлэх бол­сон юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн У.Чавесаас гадна зургаан нэр бүхий улстөрч нэр дэвшсэн билээ. Харин голлох тоглолтууд У.Чавез, сөрөг хүчний Э.Каприлес нарын хооронд болсон аж. Сонгуулийн дүн мэдээг зарласны дараа У.Чавесын дэмжигчид баяр хүргэхээр Венесуэлийн Каракас төв талбайд цугларсан байна.

Тэрбээр Каракас талбайн индэр дээрээс өөрийнхөө дэмжигч олонд хандан Улс орондоо эргэлт, хувьсгал хийх ялалт ирлээ хэмээн мэдэгджээ. У.Чавезын ялалтын мэдээллийн дараа түүний өрсөлдөгч сө­рөг хүчний нэр дэвшигч Э.Каприлес Ерөнхийлөгчдөө амжилт хүссэн байна. Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэн амжилт хүсье гэжээ. У.Чавесын хувьд өнгөрсөн жил зүрхний шигдээсээр өвчлөн эмчлүүлсэн бөгөөд одоо хэвийн болсон юм. Түүний хувьд социалист өөрчлөлт улс орондоо хийнэ хэмээн мэдэгдэж байгаа бол өрсөлдөгч Э.Каприлес эдийн засгийг өсгөх цоо шинэ бодлого хэрэгжүүлнэ гэж байсан билээ. Венесуэл улсын хувьд газрын тосны экспортоороо дэлхийд дээгүүрт ордог билээ. Одоогоор уг экспортоор дэлхийд тавдугаарт жагсдаг юм. Энэ тухай У.Чавез дурьдахдаа, Манай улс хэдхэн жилийн дараа газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэх болно. Ирэх арван жилд экспортын хэмжээг нэмэгдүүлж өдөрт 10 сая баррель нефть гаргана хэмээн мэдэгдсэн. Венесуэл улс нь газрын тосны 300 тэрбум баррель нөөцтэй аж.

Б.Золзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button