100 айлын гүүр маргаашнаас ашиглалтад орно
Тэгвэл зуун айлын гүүрийн засвар энэ сарын 10-нд дуусах гэнэ. Сэлбийн хос гүүрний урд талын шинэчлэлийн ажлыг Мотор сервис компани гүйцэтгэж байгаа.
Хойд гүүрний ажил дараа жил хийгдэхээр болжээ. Сансрын тунелийн нүхэн гарцын хувьд зүүн талын уулзварын авто замын хөдөлгөөний хоёр урсгалыг хаасан бөгөөд аравдугаар сарын 30-нд дуусгах гэрээтэйгээр Хотын зам компани барьж байгаа юм байна. Харин аравдугаар сарын 10-нд нүхэн гарцын дээгүүрх авто замын хөдөлгөөнийг нээнэ. Аравдугаар сарын 30 хүртэл нүхэн гарцын дотоод засал, чимэглэл, тохижилтын ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа аж.