Анод-ын хэргийг шүүхэд шилжүүлэв

долоодугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарган, УМБГ-т буцаасан билээ. Тиймээс УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн нэмэлт ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Харин Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. 149 хавтаст хэрэгтэй уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа юм. Анод-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Анод банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button