Б.Өнөржаргал Humana-гийн бүтээгдэхүүн эмчилгээний зориулалттай гэдгээрээ ялгардаг

албан ёсны төлөөлөгч Киндервелт Монголиа ХХК-ийн менежер Б.Өнөржаргалтай ярилцлаа.

-Дэлхийд хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэр хүндтэй олон корпораци бий. Танай компани яагаад заавал Humana брэндийг сонгох болов гэдэг асуултаар яриагаа эхлэх үү?

-Humana компани нь Германы Humana Milchunion группэд хамаардаг. Энэ групп жилд 6,7 тэрбум кг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Европын холбоо болон дэлхийн 50 гаруй улсад борлуулдаг.

Humana компанийн хувьд сүүлийн 60 жилийн турш өндөр чанартай хүүхдийн тэжээлийг бүтээж, бий болгож ирсэн. Энэ бүх хугацааны туршид байгаль экологт суурилсан, шинжлэх ухааны ололт амжилтуудыг байнга өөртөө нэвтрүүлж ирсэн байдаг. Humana-ийн бусдаас давуу тал нь өөрийн фермерийн сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тул барааны дамжлагын бүх шатанд хяналтыг чанд тавьж чанарын өндөр баталгааг бий болгодог юм аа. Үнээний идэж байгаа өвснөөс эхлэн эцсийн дамжлага болох савлагааг хүртэл өндөр хяналт тавьж ажилладаг гэсэн үг.

Анх 1950 онд Humana хөхөөр хооллох бололцоогүй эсвэл хөхөндөө гүйцэд цадахгүй байгаа хүүхдүүдэд зориулж эхийн сүүтэй адилтгаж болох анхны сүүн тэжээлийг үйлдвэрлэж, Германы зах зээл дээр гаргасан байдаг. Хамгийн гол нь, Humana брэнд эмчилгээний тэжээл, үхрийн сүүгүй тэжээл, харшлын эсрэг тэжээлүүдээрээ салбартаа тэргүүлэгч байсаар ирсэн. Ерөнхийдөө Герман улсын хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гурван том компанийн нэг. Тиймээс ч Humana-г улсынхаа төрөх эмнэлгүүдэд шууд нийлүүлдэг.

Энэхүү өндөр чанартай бүтээг­дэхүүнийг Монголынхоо бяцхан үрсдээ хэрэглүүлж байгаадаа манай хамт олон бахархаж байдаг юм.

-Энэ бүтээгдэхүүнийг Монголд худалдаалаад дөрвөн жил болж байна. Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг вэ?

-Манай компани өнгөрсөн хугацаанд Humana нэрийн дэл­гүүр нээж, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна.Үүнд зөвхөн эхийн сүү орлуулагчаас гадна төрөл бүрийн хүүхдийн будаа /каш/, хүүхдийн цай, жимсний нухаш зэрэг нэмэгдэл тэжээлүүд багтдаг.

Нэрийн дэлгүүртэй байхын ач холбогдол нь нярай хүүхдийн эцэг, эхтэй тулж ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм бүтээгдэхүүн хэ­рэглэж мэддэггүй эцэг, эх, асран хамгаалагч эхийн сүү орлуулагч худалдан авах шаардлагатай боллоо гэхэд мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, зөвлөж ажиллахад илүү дөхөмтэй байдаг юм.

-Ямар төрлийн заавар, зөвлөгөө өгдөг вэ?

-Ер нь шинэ төрсөн нярайн эцэг эх, асран хамгаалагч нарт эмнэлгийн, мэргэжлийн зөвлөгөө нэлээд дутмаг байдаг. Харин бидний хувьд шинэ аав, ээжүүдэд жаахан ч гэсэн тус болохыг хичээдэг. Тухайлбал, нярайн угжийг яаж хэрэглэхээс авахуулаад тэдэнд мэдэхгүй зүйл олон бий.

Хүүхдийг хөхөөр хооллох нь хамгийн чухал. Үүнийг энгийн зүйл дээр харж болно. Хөхөөр хооллодог хүүхэд уйлангуут ээж нь хөхөө гаргаж ирээд хөхүүлчихдэг. Харин угжны хүүхэд бол өөр. Уйлах хооронд нь угжаа угаана, ариутгана, сүү нь яг хэвийн халуун бүлээн байх ёстой гээд л.

Угжийг угаагаад хэрэглэнэ гэдэг хангалтгүй. Угаачихаад заавал буцалсан халуун усанд хийж ариутгана. Дараа нь нэг бүрчлэн салгаж хатаах ёстой. Мөн сүүндээ тохируулж угжаа сонгох ёстой. Humana-гийн нэг, хоёр, гурван номерийн сүүг хүүхдийн насны ялгаагаар өгдөг. Нэг номерын сүү нь эхийн сүү орлуулагч. Хоёр номерын сүү нь нэмэлт тэжээл агуулсан, гурван номерын сүү нь жимсний агууламжтай гээд тэжээллэг болж, найрлага нь өөрчлөгдөөд явдаг.

Тэгэхээр Humana-гийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа тохиолдолд сүүнийнхээ номерт тааруулж угжаа солих хэрэгтэй.

-Танайхыг заавар, зөвлөгөө өгөхөөс гадна сургалт явуулдаг гэж сонссон юм байна?

-Тийм. Humana-гийн төвөөс гурван төлөөлөгч ирж, өрхийн эмч нарт сургалт явуулсан юм. Үүнд 45 өрхийн эмч хамрагдсан. Энэ сургалтын гол агуулга нь хүүхэд өвдөхөд эмийн бус аргаар буюу хоол тэжээлээр эмчлэх тухай байсан л даа.

Нярай хүүхэд өвдөхөд олон эцэг эх яаран антибиотик уулгадаг. Энэ маш буруу. Харин үүнийг хоол тэжээлийн аргаар эмчилж, урьдчилан сэргийлж болдог. Хоол тэжээлийн аргаар эмчилбэл тухайн хүүхдийн биед дархлаа үүснэ. Гэх мэтчилэн нярай хүүхдийн эрүүл мэндэд тустай сэдвүүдээр сургалт явуулсан.

Энэ хичээл өрхийн эмч нарт маш их таалагдсан. Эмч нарын зүгээс Хоол судлалын талаар дахин сургалт явуулж, энэ чиглэлээр сургаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Төвөөс ирсэн төлөөлөгчид үүнийг боломжтой гэж үзээд хүлээж авсан.

Ер нь манай бүтээгдэхүүн эмчилгээний зориулалттай. Энэ нь хүүхдийн бусад сүүн тэжээл үйлдвэрлэгчдээс ялгарах гол давуу тал юм.

Төгсгөлд нь хэлэхэд хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хамгийн зөв арга. Үүнтэй хэн ч маргахгүй. Харамсалтай нь, олон янзын шалтгааны улмаас зарим хүүхэд эхийн сүүгээр хооллох бололцоогүй байдаг. Тэдгээр хүүхдүүдийг эрүүл, чанартай зориулалтын хоол тэжээлээр хооллох нь нэн чухал асуудал юм аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button