Дэлхийн хамгийн өндөр настан өөд боллоо
Түүний биеийн байцаалтаас харахад Хвичава 1880 оны долоодугаар сарын 8-нд Оросын эзэнт гүрэнд мэндэлжээ. Гүржийн засаг захиргаа Гиннесийн амжилтын номын шинжээчдийг урьж, энэхүү гэрчилгээний бодит үнэнийг шинжлүүлтэл Хвичава үнэхээр II Александр хааны үед төрсөн болох нь батлагдсан аж.
Антиса Хвичава баруун Гүржийн Сачино сууринд насаараа аж төрсөн бөгөөд Зөвлөлтийн сангийн аж ахуй, цайны тариалангийн газарт ажиллаж, 85-тайдаа тэтгэвэрт гарчээ. Тэрбээр 2010 онд төрөл төрөгсөд, танилуудынхаа хүрээнд 130 насныхаа ойг тэмдэглэсэн байна.
Тэрбээр даам тоглох дуртай байсан бөгөөд өөд болтлоо ухаан саруул, эрч хүчтэй байсан гэнэ. Түүний танилуудын ярьснаар Хвичава элдэв өвчин тусч байгаагүй, басхүү баяраар ганц нэг хундага архи амсахаас огтхон ч татгалздаггүй байсан аж.
Самегрело-Земо Сванети бүсийн төлөөлөгч Тэрбээр бүхий л насаараа эрч хүчээр дүүрэн нэгэн байсан. Антиса нас барахаасаа өмнө дөч нараасаа компьютер дээр ажиллахыг зааж өгөөч хэмээн гуйж байсан гэжээ.
Түүнчлэн Антиса Хвичава өндөр насандаа хүүхэд төрүүлсэн ээжээр тодорч байсан. Тэрбээр гурав дахь хүүхдээ 60-тайдаа төрүүлсэн бөгөөд 10 ач, 12 гуч, зургаан дөчтэй аж.