Зам засварын ажил энэ сарын 10-нд дуусна
![](/wp-content/uploads/upload/oldolloo/new_road.jpg)
засварын ажил гүйцэтгэхээр 22 компани шалгараад байсан. Уг ажил өнгөрсөн тавдугаар сарын 5-наас эхэлсэн бөгөөд нийтдээ 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар замын ажлыг гүйцэтгэж буй. Нийт 144 километр замын ажил гүйцэтгэхээс 37 км замыг шинээр, 107 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөн гүйцэтгэж байгаа аж. Мөн энэ жил хоёр уулзварыг өргөтгөн шинэчлэх, нэг нүхэн гарц шинээр барих, 38 замд 25 мянган кв/м нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Зам барилгын ажил энэ сарын 10-нд дуусах ёстой ч зарим нэг сурталчилгааны самбар зөөх, шугам сүлжээ, кабелийн утасны асуудлаас болоод удаашраад байгаа хэмээн холбогдох газрынхан мэдээллээ.
Түүнчлэн Зуун айлын гүүр гэрээнд заасан ёсоор өнгөрсөн есдүгээр сарын 7-нд дуусах байсан боловч энэ сарын 12-нд ашиглалтад орохоор болсон байна. Уг гүүрийг өргөсгөснөөр машинууд гурван эгнээгээр явах боломжтой болж байгаа бөгөөд одоогийн байдлаар гүүрний хоёр талын хайс болон хашлагыг нь давхар хийж байгаа аж. Харин Саппорогийн аюулгүйн тойргоос Таван шарын уулзвар хүртэлх замын шинэчлэлийн ажил дуусах шатандаа явж байгаа юм.