Улаанбурхан өвчнийг ирэх жил гэхэд устгана

тулд оршин суугаа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгүүдэд очих юм байна. Улсын хэмжээнд 1992 оноос улаанууд өвчнийг албан ёсоор бүртгэж эхэлсэн ба өвчлөлийн дэгдэлт дөрвөөс таван жилийн үечлэлтэй гурван жил үргэлжилдэг аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар улаануудын өвчлөл илэрсэн тохиолдол 230 орчим бүртгэгджээ. Уг өвчнөөр 1-14 насныхан илүү өвчилдөг. Улаануудын эсрэг вакциныг 2009 оноос нэвтрүүлсэн бөгөөд ДЭМБ-аас нийт хүн амын дунд улаанбурханы эсрэг дархлааны түвшин 95 хувьд хүрсэн тохиолдолд уг өвчнийг таслан зогсоох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Улаанбурхан, улаануудаас хамтдаа сэргийлье уриатай дархлаажуулалтын аяны талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Цэрэнхандаас лавлахад Монгол Улсын хэмжээнд 2010 оноос хойш улаанбурхан өвчин бүртгэгдээгүй. Гол анхаарах зүйл нь жирэмсэн эхчүүд болон жирэмслэх насны эмэгтэйчүүд өвчилбөл урагт хүчтэй нөлөөлөх аюултай. Хүүхэд хараагүй болох, төрөлхийн гажигтай болох эрсдэлд орно. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс жилд хоёр удаа энэхүү дархлаажуулалтын аяныг зохион байгуулдаг. Яагаад заавал 3-14 насны охидод хийж байгаа вэ гэхээр энэ насны хүүхдүүд бэлгийн хавьталд ороогүй байдаг юм. Мөн орон гэр нь хол алслагдсан дүүргүүдэд байгаа хүүхдүүдэд явуулын дархлаажуулалтын цэг бий болгосон.

Үүнд гэр оронгүй, бүртгэлгүй хүүхдүүд хамрагдаж болно. Шинж тэмдгийн хувьд улаанууд өвчин тууралт өгдөг. Бага насны хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр илэрнэ гэв. ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаа Дархлаажуулалтын аяны ач холбогдлыг эцэг, эхчүүд сайн ойлгох хэрэгтэй. Үр хүүхдийнх нь эрүүл мэндийг хамгаалахын тулд хийж байгаа гэдгийг ухамсарлах ёстой. Тиймээс дуудсан үед нь хүүхдээ вакцинжуулалтад хамруулах нь зүйтэй хэмээв.

Ч.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button