МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар Л.Пүрэвдоржийг сонгожээ

Тэгвэл шинэ бүрэлдэхүүн өчигдөр хурлаа хийсэн байна. Хуралдаанаар зөвлөлийн гишүүн Л.Пүрэвдоржийг Үндэсний зөвлөлийн даргаар томилсон байна. Хуралдаан ширүүхэн өрнөсөн ба Л.Пүрэвдоржийг даргаар томилсонд шүүмжлэх хүмүүс байгаа гэнэ.

Түүнийг зөвлөлийн зарим гишүүд хамгийн өндөр настан гэдэг үндэслэлээр томилсон гэж шүүмжилж буй аж. Мөн МҮОНРТ-ын захирал М.Наранбаатарыг Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж буй гэнэ. Иймд түүнийг ажлаа тайлагнахыг Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арман шаардаж буй ажээ.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button