Оюу Толгой компаниас нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ гэв
хэрэг гарлаа. Нисэх буудал өглөөгүүр хөлт хорио тогтоогоод байсан. Харин одоогоор үйл ажиллагаа хэвийн байгаа аж. Хэргийн газар цагдаагийн байгууллага ажиллаж шалгалт хийж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөө өглөө Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан Оюу Толгой компанийн ажилчид болов уу хэмээж байгаа юм. Тиймээс энэ талаар тус компаниас тодруулахад Одоогоор хариулт хэлэх боломжгүй. Хэргийн газар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Нэгдсэн журмаар мэдээлэл өгөх болно гэлээ.
Ямартаа ч Оюу Толгой нэг ээлж өнөөдөр өглөө Улаанбаатар хотод буусан байна. Энэ үеэр хоёр залуу ариун цэврийн өрөөнд маргалдаж, нэгнээ хутгалаад өөрийгөө мөн адил хутгалсан, мөн тэднийг Гэмтэл согог судлал үндэсний төв-д хүргэхээр авч явсан гэх мэдээлэл байна.
Л.Тамир
Оллоо.мн