Honda 268 мянган машинаа эргүүлэн татна
Албаныхны мэдээллээр жолоочийн талын цонхоор ус нэвтрэх боломжтойгоос хяналтын системд хүрч гал гарах, шатах өндөр магадлалтай аж. Ийм гажигтай машины жолоочийн цонхны ойролцоо ил гал гаргах, тамхи татахад халалтаас сэргийлэх систем нь ажиллахгүй учраас дэлбэрэх өндөр магадлалтай юм байна. Уг загварыг 2002-2006 оны хооронд үйлдвэрлэсэн байдаг аж.
Энэ талаар тус компаниас өнгөрөгч амралтын өдрүүдэд мэдээлсэн байна. Ямартай ч одоогоор энэ гажигаас үүдэн янз бүрийн хохирол амсч, хүн гэмтсэн талаар мэдээлэл гараагүй юм. Тус компанийн төлөөлөгчид 2002-2006 оны хооронд үйлдвэрлэсэн CR-Ү маркийн машиныг эргүүлэн татаж байгаагаа хэлж хэрэглэгчдэдээ сануулсан байна. Ингэснээр үйлдвэрийн зүгээс эргүүлэн татсан машины эд ангийг солих юм. Ийм төрлийн гэмтэл анхнаасаа үйлдвэрлэлийн явцад үүсэхээс биш эдэлгээний үед гардаггүй аж.