Iphone 5 Хятадад үйлдвэрлэгдэхгүй болов

үйлдвэрлэл Хятадад зогсолтод оржээ.

Учир нь Хятад дахь iPhone 5 үйлдвэрлэгч Foxconn компанийн эрх баригчдын ажилчдадаа тавих шаардлага өндөрссөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Энэ загвар яалт ч үгүй дэлхий нийтийн анхааралд байж, хүн бүр авахыг хусч байгаа. Тэр хэрээр бидний ажил хүндэрч байна. Бидэнд өгөх тэтгэмж, цалинг нэмэхгүй хэрнээ ажиллах цаг нь ихэсч байна. Ачаалал нэмэгдлээ хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн гар утасны угсралт, ажиллагаа улам нарийсан, ажиллах хугацаа цаг наргүй болжээ. Тэр ч бүү хэл амралтын өдөр, нийтийн баяр ёслолоор ч амраахгүй байгаад эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ юм байна. Тэдний ажил хаялт өдгөө үргэлжилсээр байгаа бөгөөд энэ хугацаанд Хятадын үйлдвэрлэл ч давхар зогсоод байгаа юм.

Уг үйлдвэр Хятадын Жэнжоу хотод байрладаг бөгөөд 190 мянга гаруй ажилтантай. Одоогоор компанийн удирдлагууд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button