Харвалтын бодит тоо гаргахаар ажиллаж эхэллээ

сүүлийн мэдээгээр дэлхийд 17.3 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Нийт нас баралтын дөрвөн хувь нь өндөр хөгжилтэй, 42 хувь нь бага болон дундаж орлоготой улсад тохиолджээ. Манай улсын нийт нас барсан хүний 38 хувийг зүрх судасны өвчин эзэлдэг байна. Зүрх судасны өвчнөөр нас барах гол шалтгаан нь тархины цус харвалт, зүрхний шигдээс аж.

Монголд харвалт болон зүрхний шигдээсээр нас барсан хүмүүсийн хувийг гаргахад зөвхөн эмнэлэгт хандсан тоонд тулгуурлан гаргадаг аж. Харин эмнэлэгт хандаагүй хүмүүс энэ тоонд хамаарахгүй бөгөөд өвчлөлтийн тоог гаргахад сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Тиймээс манай улсад харвалтын бүртгэл хийх ажлыг Мянганы сорилын сангийн санхүүжилтээр ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Харвалт ба зүрхний шигдээс төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийн хүрээнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Женев дэх төв байгууллагаас зөвшөөрлөө авчээ. Харвалт ба зүрхний шигдээсийн бүртгэлийн тооцооны эхлэлийг нэг болон гуравдугаар эмнэлэгт туршилт байдлаар хэрэгжүүлж байгаа юм.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button