Авлига би авахгүй, би өгөхгүй аянд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэгтгэнэ

хүлээн авч уулзлаа. Учир нь МЗХ-ноос хотын даргад хамтран ажиллах 14 саналыг хүргүүлсэн юм. Тус саналд Залуу зохион бүтээгчдийн ордон-ы үйл ажиллагааг дахин сэргээх, үндсэн зориулалтаар нь ашигладаг болох, Их дээд сургууль, ЕБС-ийн спорт заалыг нэгдсэн бодлого, тариф, цагийн хуваарьтай болгож хүүхэд залуучуудад нээлттэй болгох, Хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн Мөсөн гулгуур-ын талбай байгуулахад газрын зөвшөөрөл, цахилгааны асуудлыг шийдвэрлэх, Нийслэлийн өмчид байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамж, талбайн сурталчилгааны самбаруудад нийгэмд хандсан реклам сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулах, Авлига би авахгүй, би өгөхгүй аянд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэгтгэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах зэрэг саналуудыг хотын даргад танилцууллаа.

Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Монгол Улсын хэмжээнд ажилгүйдлийн хувийг бууруулах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн бирж-ийг Хүүхэд Залуучуудын соёлын төв дээр байгуулах хэрэгтэй байгааг чухалчлав. Нийслэлд оюутан залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрсдийгөө хөгжүүлэх боломж хомс байдаг. Тиймээс хүүхэд залуучуудын усан спортын сургалтын төвийг яаралтай нээх, үйл ажиллагааг нь сайжруулах олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй байна хэмээн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хэллээ. Өнөө үед залуу гэр бүл салах тохиолдол ихэссэнд тэд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс гэр бүл төлөвлөлт, Монголын гэр бүлийн ёс заншлыг дэлгэрүүлэх чиглэлээр цогц сургалт, хөтөлбөр зохион байгуулах үүднээс Гэрлэх ёслолын ордон-ы үйл ажиллагааг сайжруулах саналыг мөн тавьлаа. Тэрээр зөвхөн гэрээ хийж, иргэдээс мөнгө татдаг асуудлыг зогсоож залуучууд руу хандсан байх хэрэгтэй гэсэн юм. Харин нийслэлийн Засаг дарга тэдний тавьсан санал зөв зүйтэйг онцлоод хүсэлтийг хүлээн авч хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр та бүхний саналыг дэмжиж байна. Харин энэ асуудлаа яаж хийх менежментээ боловсруулаад, нарийн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Нийслэлд залуучууд та бүхний оролцоо чухал гэв. Мөн хотын дарга тэдэнд хандаж Дунд гол, Туул, Сэлбэ голын хажуугаар явган хүний зам болон дугуйн зам, задгай спортын талбай хийхээр төлөвлөж байгаа учир хамтарч ажиллах хүсэлт гаргасан юм.

Ж.ГАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button