Хайлаастын дэд станц өвөл ачааллаа дийлэхгүй гэв

өвөлжилтийн асуудлыг хөндсөн. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 1-нээс айлуудын дулааныг өгч эхэлсэн. Харин энэ сарын 15-наас аж ахуйн нэгжийн халаалтыг өгөх юм. Гэтэл Хайлааст 110-ын цахилгаан станц хүндхэн байдалд байгааг албаныхан хэлж байна. Нийслэлийн хойд хэсгийн буюу Долоон буудал, Бэлх, зуслангийн 20 мянган айлын халаалт хүнд байгаа аж.

Одоогийн байдлаар Хайлааст 110-ын дэд станц дулаан дамжуулж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс арванхоёрдугаар сарын ид ачааллын үеэр дулаан дамжуулах ачаалал 18 хүртэлх хувиар өсч Долоон буудал, Бэлх, зуслангийн айлуудын цахилгааныг хязгаарлахад хүрч болзошгүй байгаа аж. Гэвч энэ асуудлаар одоохондоо ямар ч ажил хийгээгүй байна.

Ойрын хугацаанд Хайлааст 110-ын дэд станцыг томсгохгүй бол арванхоёрдугаар сарын дунд үеэс айлуудын цахил¬гааныг 2200 цаг хүртэл хязгаарлаж болзошгүй байна. Мөн өнөөдрийн байдлаар 20 орон сууцны халаалтыг өгөөгүй байгаа аж. Учир нь тухайн орон сууцны конторуудаас шалтгаалах асуудал их байгаа гэнэ. Мөн ТЭЦ II, III, IҮ цахилгаан станцууд бэлтгэл байдлаа бүрэн хангаж, дулаан залгахад бэлэн байгаа ч харъяа зарим газрын дулааны шугам сүлжээний тоноглолд гэмтэл үүсч байгаагаас дулаан залгах боломжгүй байгаа аж.

Б.Аз

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button