Монголын бөхчүүд наймдугаар байрт шалгарчээ
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тэмцээнд 25 орны 249 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Баасан гарагт эмэгтэйчүүдийн 55, 59, 63, 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, 59 кг-ын жинд спортын мастер Б.Шоовдор тав, 63 кг-д Д.Эрдэнэтунгалаг есдүгээр байрт шалгарлаа.
ҮБТДС-ийн оюутан Б.Шоовдор эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Юрика Итод ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Юлья Алборовад ялагджээ.
63 кг-ын жинд ҮБТДС-ийн тамирчин Д.Эрдэнэтунгалаг мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Унгарын Габриелла Слейзт ялагдснаар тэмцээнээ өндөрлөжээ. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин оролцсон бөгөөд нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ 23 оноогоор наймдугаарт байрт орлоо.
Харин Украин улс 52 оноогоор тэргүүлж, Япон 46, Канад 44 оноогоор удаалав.