Хууль зүйн шинэхэн сайд Их аваргын аагийг даржээ
Түүний нэг нь Их аварга Д.Дагвадоржийн зодооны асуудал гэнэ. Нутаг нугынхаа наадамд очсон мань хүн МҮОНРТ-ийн дарга Наранбаатарыг ахынхаа сонгуулийн үйл ажиллагааг нэвтрүүлсэнгүй хэмээн нударганыхаа амтыг үзүүлж багахан жүжиг тавиад авсан гэдэг. Хууль хүчнийхэн Их аваргын өмнө хүчгүйдэж сул дорой гэдгээ харуулаад авсан.
Харин Хууль зүйн шинэ сайд хэргийн хохирогч гомдол гаргаагүй ч их аваргын хэргийг сэргээн шалгахыг нутгийнх нь Цагдаагийн хэлтэст мэдэгдсэнээр хэргийг шалгаж түүнийг хэд хоног аав-ынд суухад хүргэсэн. Хүүхэд байхаасаа л хөдөлгөөнтэй, ааг омогтой байсан их аваргын ааг хатуу дэг жаягтай сумогийн спортод очоод ч дарагдаагүй билээ. Гэхдээ Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин түүний аагийг дарж байгаа бололтой юм аа. Ямартай л нэг хэсэг уучлалт гуйхын оронд хохь чинь шүү хэмээн утсаар загнаж байсан Их аварга МҮОНРТ-ийн дарга Наранбаатараас өөрийн биеэр очиж уучлалт гуйсан байна. Юутай ч их аварга маань ихэс ахасаа хүндлэх ёсонд суралцаж, ааг омог нь бага боловч дарагдаж байгаа бололтой юм аа.