Якутаас нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртжээ

Тав дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд 18 орны 142 бөх эрэгтэйчүүдийн долоон жинд өрсөлдөж, медальт­нуу­даа тодрууллаа.

Тэмцээний нийт шагна­­­лын сан 63 мянган ам.дол­лар бөгөөд түрүүлсэн та­мир­чин 3000, үзүүрлэсэн нь 2000, хүрэл медаль хүртсэн тамирчин 1000 ногооны шагнал гардсан нь тэмцээн хэр чансаатай болсныг илтгэв.

Якутын дэвжээнд манай улсаас найман тамирчин эх орноо төлөөлөн хүч үзэж, 55 кг-ын жинд Гацуурт-Олимп сургуулийн та­мир­­­чин спортын мастер Б.Номин мөнгө, 74 кг-ын жинд Лондон-2012 олим­пийн наадамд хүч үзсэн Хасу Мегаватт клубийн тамирчин ОУХМ П.Өнөрбат хүрэл медаль хүртжээ.

55 кг-ын жинд МУГТ О.Пүрэвбаатарын гарын шавь, спортын мастер Б.Номин эзэн орны П.Ясамыг 60, 31-ээр, АНУ-ын бөх Ререлли Фран­кийг 10, 10,-ээр, гурав­дугаар тойрогт ОХУ-ын Владимирийг 31, 31-ээр, хагас шигшээд Александр Корякинийг 31, 10-ээр тус тус ялсан. Харин алтан медалийн төлөөх барил­­­даанд Беларусийн Вла­дис­лав Андреевт 03, 02-оор ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм.

74 кг-д зодоглосон П.Өнөрбат нэгдүгээр той­­­­рогт эзэн орны Алек­сандр Софроновыг 20, 10-ээр, дараагийн даваанд Дагес­таны Гажи Абдура­за­ковыг 10, 10-ээр, гуравдугаар тойрогт Гүржийн Георгий Марсагишвилийг 01, 10, 30-ээр ялжээ. Тэрбээр гүрж эртэй Лондоны дэвжээнд хүч үзэж, ялагдаж байсан ч ийнхүү даагаа нэхлээ.

Харин хагас шигшээд Хойд Осетийн бөх Зураб Наниевт 13, 01-ээр ялагд­сан бол хүрэл меда­лийн төлөө барилдаанд Туркийн Сердал Каталыг 41, 20-ээр ялсан байна.

Тэмцээний үеэр Якутын Ерөнхийлөгч Борисов тус тэмцээнд хүндэт зочноор оролцсон Монголын Чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, хөдөлмөрийн баа­тар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг хүлээн авч уулзжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button