Уул уурхайн салбарт хүний эрх ихээр зөрчигдөж байна
хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал маргааш эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон далайн Хүний эрхийн дээд комиссарын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжин ажиллаж байгаа. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж буй ч уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг олон сөрөг ур дагавар бий болж байна.
Энэ нь нутгийн иргэд, ялангуяа малчдын ,уламжлалт аж ахуйгаа эрхлэх боломжийг хязгаарлах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх, соёл, ёс заншлаа хадгалах эрхийг хөндөхөөс гадна хүний амьд явах эрхэнд хүртэл халдаж байгаа үйлдэл олон гарч буйг олонд дэлгэх, үүргээ ухамсарлаагүй аж ахуй нэгжид тооцох хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх зорилготой гэлээ.
М.Уянга