30 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явах эрхээ хасуулав
Үзлэг оношлогоо ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноосоо хамааран өдөр бүр нэгээс дөрвөн тээврийн хэрэгслийг хамруулж байгаа гэнэ. Нийт 2419 тээврийн хэрэгсэл оношлуулахаас 566 нь оржээ.
Үүнээс 539 нь үйлчилгээнд гарах эрхтэй болжээ. Дашрамд дуулгахад, дээрх хугацаанд үзлэг, оношлогоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулахгүй байх хүртэл арга хэмжээг авах аж.
Б.Агь