Ирээдүйн алдарт бөхчүүд өрсөлдөв

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан УАШТ 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд уран мэхээ уралдуулан барилдав. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 30 өсвөрийн хүчтэн нас насны ангилалд тойргийн журмаар өрсөлдөж дүнгээ гаргасан юм.

УАШТ-ий бага насанд улсын начин Д.Шижээгийн ач хүү Сонгинохайрхан дүүргийн тамирчин Э.Амартүвшин 28 даваатай түрүүлэв. Харин Багахангай дүүргийн Г.Амгалан 25, Баян-Өлгий аймгийн спорт хорооны бөх Б.Айдос 24 даваагаар удааллаа.

Дунд буюу 17 насанд Увс аймгийн харьяат Алдартан дэвжээ, Баянгол дүүргийн бөх Д.Цэнд-Аюуш 27 даваатай алтан медалийн эзэн болсон бол Төв аймгийн Лүн сумын харьяат Д.Самданжамц, Увс аймгийн харьяат Э.Лхамхүү нар тус бүр 24 даваагаар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Ахлах насанд Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн заан Б.Серик 28 даваа, нэг унаатай улсын аварга боллоо. Харин Сонгинохайрхан дүүргийн тамирчин аймгийн начин Ө.Дүүрэнбаяр 26, Увс аймгийн харьяат Баянгол дүүрийн тамирчин Л.Энхсаруул 25 даваагаар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

УАШТ-ий багийн дүн­гээр Б.Хаштогтох дасгал­жуу­лагчтай Сонгино­хайрхан дүүргийн баг тэргүүлж цом, алтан медаль хүртэж, улсын заан Д.Бумбаяр дасгал­жуу­лагчтай Баян­гол дүүрэг, К.Казбек дасгал­жуулагчтай Баян-Өлгий аймгийн баг удаалав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button