Хотын даргыг дуэльд дуудсан эмэгтэй

эзэмших ёстой газраа дур мэдэн сунгаж таван давхар орон сууцны зөвшөөрлөө долоон давхар болгон барьж олон түмний орон сууцанд орох мөрөөдөл дээр тун чадмаг тоглож, хүмүүсийг хуурсан нь ил болж асуудал үүсээд байгаа. Гэтэл том толгой гарган олон түмний сэтгэл хийгээд хөрөнгө мөнгөөр нь тоглосон сайхь эмэгтэй хууль бус үйлдлээ хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж байх юм.

Бас болоогүй ээ, өөрийгөө тун ч ядуу дорой, өрх толгойлсон эмэгтэй хэмээн тодотгоод хотын дарга Э.Бат-Үүл бид хоёрын хэн нь ялахыг хараарай гэх ухааны зүйл ярьж явна.Тэгэхээр хууль зөрчсөн ч хамаагүй хуулийн байгууллагаар шалгуулаад өөрийн талд шийдвэр гаргуулж чадна гэдгийг хотын даргад тойруу замаар ч болтугай сануулаад байгаа бус уу. Шулуухан хэлэхэд хотын даргыг дуэльд дуудсан анхны эмэгтэй болж байгаа юм биш үү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button