Шарын гол-ын хувьцааны үнэ буурав
Топ-20 индекс 87.3 нэгжээр буюу 0.51 хувиар буурч, 17019.6 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна. ТОП-20 индекс буурахад Шивээ овоо компанийн хувьцааны ханш тав, Талх чихэр-ийнх 4.96, Шарын гол-ынх 3.33, Ремикон-ынх 0.52 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Арилжаагаар таван компанийн хувьцааны ханш өсч, зургаагийнх буурч, долоогийнх тогтвортой байсан аж. Хөрөнгө оруулагчид Таван толгой компанийн хувьцааг 4.5 сая, Ремикон-ынхыг 3.9 сая, АПУ-ынхыг 3.3 сая, Говь-ийнхийг 2.4 сая, Улаанбаатар зочид буудал-ынхыг 1.9 сая төгрөгөөр худалдан авсан нь өндөр үнийн дүнтэй арилжаанд тооцогдож байна. Эдгээр нь нийт үнийн дүнгийн 81 хувийг эзэлжээ. Тус өдрийн арилжаанд Гермес төв компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.52 хувиар өсч 98 төгрөгт хүрсэн Шивээ овоо-ынх хамгийн өндөр буюу таван хувиар буурч, 9500 төгрөгт хүрч хаагдсан байна.
Т.АМУР