Төлөвлөгөө батлагдтал гэр бүлийн зориулалтаар газар олгохгүй
харъяа агентлагийн холбогдох албан тушаалтнууд болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг өглөө.
НЭГ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх. Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох.
ХОЁР. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ бүхий газрууд болон гэр хорооллыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл гэр бүлийн хэрэгцээнд газар шинээр олгохгүй байх.
ГУРАВ. Улаанбаатар ДС ХК, ОСНААУГ хамтран нийслэлийн харъяа байгууллагуудад суурилагдсан халаалтын цогц төхөөрөмжүүдийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх санал боловсруулж НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулах.
ДӨРӨВ. Өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлыг нийслэл, дүүргийн өвөлжилтийн ажлыг зохион байгуулах комисс, тухайн ажлыг хариуцсан газар, хэлтэс, албад хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд шалгаж, цаашид яаралтай авах арга хэмжээний санал боловсруулж ажиллах. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон Захирагчийн ажлын алба нэгтгэн зохион байгуулах.
TAB. Байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцуудын дулааныг жигдрүүлж горимд оруулах, өнөөдрийн байдлаар халаалт аваагүй нэр бүхий орон сууцуудыг дулаанаар хангах асуудлыг ОСНААУГ, Улаанбаатар ДШС ХК, СӨХДЗ, дүүргүүдийн ЗДТГ хамтран энэ долоо хоногт шийдвэрлэх.
ЗУРГАА. Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар ЦТС, ДШС ХК аравдугаар сарын 20-ноос өмнө гүйцэтгэх.
ДОЛОО. ОСНААУГ Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр тавдугаар хорооллын ЦТП-2-ийн хоёдугаар хэлхээний 15,16, 17 дугаар байруудын шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлыг энэ долоо хоногт дуусгаж тухайн байруудын халаалт, халуун усны доголдлыг арилгах. Мөн зарим конторуудын эзэмшлийн ашиглагдахгүй байгаа болон тоногдсон тоног төхөөрөмжүүдийн судалгаанд үндэслэн тэдгээрийг хэвийн байдалд оруулах. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар иргэдийн мэдээлэл, гомдлын мөрөөр хонгилын системийн ажил гүйцэтгэж байгаа Тайгам алтай ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж хариуцлага алдсан төрийн албан хаагчдад арга хэмжээ авах.
НАЙМ. ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Улаанбаатар ЦТС ХК цахилгааны зарим дэд станцыг шилжүүлэн байрлуулах, засварлах асуудлыг Эрчим хүчний яаманд дахин тавих, цахилгааны саатлаас үүдэн энэ өвөл нийслэлчүүдийн өвөлжилтөд хүндрэл учруулахгүй байх нөхцлийг хангуулах.
EC. Ус сувгийн удирдах газар нийслэлийн ундны эх үүсвэр, Төв цэвэрлэх байгууламжид үзлэг хийж энэ сарын 20-ны дотор үйл ажиллагааг жигдрүүлэх.
АРАВ. Нийслэлийн Онцгой байдлын газар нийслэлийн хэмжээнд болзошгүй байдлын, Замын цагдаагийн газар зам тээврийн осол, зөрчил жил ирэх тутам өсч байгаагийн шалтгаан нөхцлийн талаарх судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж ойрын хугацаанд танилцуулах.
АРВАН НЭГ. Нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс нийслэлчүүдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор Нийслэлийн удирдлагын шийдвэр гаргахад баримтлах журам, Барилгын зөвшөөрөл олгох, Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх журмуудыг шинээр гаргах, Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтан, нийслэлийн иргэдээс санал авсны үндсэн дээр боловсруулж шийдвэрийн төслийг танилцуулах зэрэг үүргүүдийг өгсөн юм.