Эрс хүйтэрнэ
цаашдаа ихэнх нутгаар тэнгэр муухайрч, хүйтрэх аж. Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан толвөөр 10-13-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө хур тунадас, шөнодөө бага зэргийн цас орно. Салхи 11-нд баруун зүгийн нутгаар, 12,13-нд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Улаанбаатар хот орчмоор ирэх баасан гариг буюу 12-ны өдрөөс эхлэн эрс хүйтэрч, өдөртөө хасах хэм рүү орж, салхи 14м/с хүрч, бүрхэг цас бударсан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул дулаан хувцаслахыг зөвлөж байна.