Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл МЗХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

1. Залуу зохион бүтээгчдийн ордны үйл ажиллагааг дахин сэргээх

2. Их дээд болон ЕБС-иудын спорт заалыг нэгдсэн бодлого, тариф, цагийн хуваарьтай болгож хүүхэд залуучуудад нээлттэй болгох

3. Орчин үеийн мөсөн гулгуурын талбай байгуулах газрын зөвшөөрөл, цахилгааны асуудал шийдэх

4. Нийслэлийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжны сурталчилгааны самбаруудад нийгэмд хандсан реклам, сурталчилгааг үнэ төлбөргүй байршуулах

5. Технологийн дэвшлийг ашиглан цахим ертөнцөд нийслэл дэх асуудлуудыг залуусын оролцоотойгоор мэдээлэх системийг бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

6. Залуучуудын хөдөлмөрийн бирж-ийг Хүүхэд залуучуудын соёлын төв дээр байгуулах

7. Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын төвийг яаралтай нээх, үйл ажиллагааг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох

8. Гэрлэх ёслолын ордон-ы одоогийн үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор МЗХ менежментийн гэрээгээр авч ажиллуулах

9. Залуу мэргэжилтнүүд, боловсон хүчнийг дэмжих зорилготой нийтийн байрны барилгын газрыг шийдэх

10. Залуучуудын зөвлөл-ийг НЗДТГ болон нийслэлийн төр захиргааны байгууллагууд дээр байгуулахад дэмжих

11. Авилга би авахгүй би өгөхгүй аянд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэгтгэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах

12. www.aүilga.mn сайттай хамтран ажиллах

13. МЗХ-ны төв байрны өмнөх талбайг МЗХ-ны өмчид шилжүүлэх

14. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын бодлого, үйл ажиллагааг МЗХ-д шилжүүлэх гэсэн 14 асуудлаар МЗХ-оос нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санал тавьсан юм.

Засаг даргын зүгээс залуустайгаа хамтран ажиллахдаа баяртай байх болно гээд санал болгосон бүх асуудлыг дэмжиж байна. Иймээс бүгдээрээ шууд ажилдаа оръё. Та нар энэ бүх асуудал дээрээ ажлын төлөвлөгөө, яаж хийх аргачлалаа нарийвчлан гаргаад ир. Би дэмжээд ИТХ-д оруулаад асуудлаа шийдье. Бас та нараас хүсэх юм байна.

Залуусын оролцоотойгоор Туул, Дунд гол, Сэлбэ голын дагуу явган болон дугуйтай хүний зам, спорт талбай байгуулах ажилд Оюутны болон Залуучуудын байгууллагуудыг хамтран ажиллахыг хүсч байна. Энэ ажилд сэтгэл, санаачлага гаргаж, төсөл бичээд ирвэл санхүүгийн асуудлыг шийдэж өгнө гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button