Улаанбаатар хотыг баруун тийш тэлнэ гэв

Энэхүү танилцуулгыг Нийслэлийн барилга хот, төлөвлөлтийн газар зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2020 он хүртэл баталсан бөгөөд одоо хэсэгчилсэн, тодот­гол төлөвлөгөөг хийж байгаа гэдгийг хот бай­гуу­лалтын хэлтсийн дарга О.Одбаяр онцолж байв.

Түүнчлэн Улаанбаатар хотыг цаашид баруун тийш тэлэх бодлогыг барьж ажиллана гэдгийг ч хэлж байлаа. Учир нь хотын зүүн хэсэгт ундны усны эх ундарга хадгалагдаж, мөн цаг агаарын хувьд илүү хүйтэн гэж үзэж байгаагаас баруун талыг тэлэх нь зүйтэй юм байна.

Энэ хүрээнд хийгдэх ажлаас жишээ болгож, Баян­гол дүүргийн 23 дугаар хороог хөгжүүлэх макетыг танил­цуулсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button