Ажилчдын шаардлагыг хүлээж авах хүртэл газрын тос хилээр гаргахгүй
Тус компанийн Монгол ажилчид цалин хөлс, ажлын нөхцөлөө сайжруулахын тулд ирэх сарын 10-нд ажил хаялтаа албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Өмнө нь тэд ажил хаях болно гэдгээ мэдэгдээд байсан. Харин энэ удаа компанийн удирдлагуудадаа албан шаардлага хүргүүлсэн байна.
Монгол ажилчдын тавьсан шаардлагад ажиллах гол нөхцөл цалин хөлсийг сүүлийн жилүүдэд нэмэгдүүлээгүй, уул уурхайн хүнд нөхцөлд ажилладаг боловч маш бага цалин өгч байгааг онцлоод нийт ажилчдын цалинг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэхийг шаарджээ.
Хамгийн гол нь Петрочайна Дачинтамсаг Монгол ХХК-ийн удирдлагууд дээрх шаардлагыг хүлээн авах хүртэл Матад сумаас олборлож буй газрын тосыг хилээр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Одоо л нэг Монгол хүн Монголынхоо эзэн шиг авирладаг болох нь уу даа.