Эдийн засгийн бодлогын асуудал чуулган
![](/wp-content/uploads/upload/oldolloo/ediin_zasag_mongol.jpg)
сэдэвт чуулганыг 10 дугаар сарын 12-нд Чингис хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Хуралд дотоод, гадаадын эрдэмтэд, судлаачид, Монголбанкны бодлого тодорхойлогчид, Засгийн Газар, агентлагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын холбогдох ажилтнууд оролцох гэнэ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбар голлон хангаж буй бөгөөд энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгахын тулд бодлого тодорхойлогчид уул уурхайн орлогын менежмент, макро эдийн засгийн эрсдэлийг зөв тооцоолох, нийгмийн халамжийн ашигтай үйлчилгээг бэхжүүлэх талаарх асуудлыг хэлэлцэх юм байна.