Эрдэнэс МГЛ, Эрдэнэс-Оюу толгой компаниуд ажлаа тайлагнана

Эрдэнэс МГЛ ХК-ний захирал Я.Долгоржав, Эрдэнэс-Оюу толгой компанийн захирал Б.Энэбиш нар ажлаа байнгын хороонд тайлагнах юм байна.

Мөн байнгын хорооны хурлаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэнэ.

Түүнчлэн өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 1100 цагаас хуралдах юм байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button