Энэ онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв
тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Байнгын хорооноос УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус хуралдаанаар Ж.Батзандан 2011 оны гарсан төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлантай холбоотой хэдэн зөрчил илэрсэн. Тэдгээрт ямар арга хэмжээ авсан бэ гэсэн асуулт асууснаас гадна Ерөнхий аудитын газрын дарга н.Батбаяр Бид төсвийн тайланд нэг бүрчлэн хяналт тавьдаггүй.
Санхүүгийн тайланг түүвэрлэх аргаар стандартын дагуу хийдэг. Харин санхүүгийн тайланд алдаа гарсан тохиолдолд зөв болгох заавар зөвлөмжийг өгдөг.Түүнээс биш шийтгэх хариуцлага тооцохыг гол чиглэлээ болгон ажилладаггүй. Энэ нь ч үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Манайд хэрэгжиж байгаа аудитын тухай хууль бол хөгжингүй орнуудын хэрэглэдэг хууль. Тиймээс алдаа дутагдал багатай гэж бодож байна. Харин хуулийг зөрчсөн бол шүүхэд шилжүүлдэг хэмээлээ.
Мөн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах болон МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийн талаар хэлэлцлээ.
Түүнчлэн МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулан УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакей ахлахаар болсон ч А.Бакей өөрийн хүсэлтээр ажлын хэсгийг ахлахаас татгалзсан тул Л.Цог ахлахаар боллоо.