А.Зангад Ерөнхий аудитор болно
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний өргөдлийг ийнхүү хэлэлцэж байгаа юм. Түүнийг чөлөөлөх асуудлаар асуулт асуух болон үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг ажлаас нь чөлөөлөв. Ингээд Төрийн аудитын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитороор А.Зангадыг УИХ-ын дарга З.Энхболд санал болгов.
А.Зангад нь 1982 оноос улсад ажилласан нэгэн гэнэ. А.Зангадаас асуулт асуух болон үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.