Прокурорын мөрдөнгийнхөн осолджээ

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус албаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан албан хаагчид нь амралтын журмаар Сүхбаатар аймгийг зорьжээ. Харамсалтай нь, алба хаагчдын авто машин осолдсон байна. Азаар хүний амь нас эрсдээгүй боловч хэд хэдэн хүн гэмтэж, бэртэн нэг авто машин дахин ашиглах боломжгүй болсон сурагтай.

Энэ талаар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Б.Галдаагаас тодруулахад Нэлээд хэдэн хоногийн өмнө манай нэг машин хажуу бөөрөөрөө унасан. Түүнээс биш сүйдтэй осол аваар гарч, хүн гэмтэж бэртсэн зүйлгүй. Үүнийг яриад байгаа юм байлгүй дээ гэсэн юм.

Осол энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button