Bloomberg TҮ Mongolia нээлтээ хийлээ
эфирээ цацлаа. Тус телевизийг Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Bloomberg телевизтэй хамтран үүсгэн байгуулж байгаа юм.
Bloomberg TҮ Mongolia телевизийг Монголд цацах бэлтгэл ажил жил гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 30 гаруй ажилтныг сургаж, мэргэшүүлэн, санхүү, бизнесийн шинэ мэдээ, мэдээллийг цаг хором алдалгүй шуурхай хүргэх олон улсын шилдэг баг бүрдүүлэн, орон зайнаас үл хамааран дэлхийн аль ч хотоос шууд дамжуулах орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн хүчин чадлаар, дуу дүрсний өндөр нягтрал бүхий HD форматаар үзэгчидтэйгээ уулзаж байгаа юм.