Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зовлонгоо тоочив

танхимд бүртгэлтэй 3000 гаруй компани байдаг аж. Үүнээс 300 орчмыг нь эмэгтэйчүүд удирддаг юм байна. Уулзалтад ирсэн эмэгтэйчүүд зовлон, жаргалаа хуваалцахаасаа илүүтэй бизне­сийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих вэ, өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдэх талаар арга зам хайж, бодлогын шинж чанартай зүйлүүдийг шийдүүлэхийг хичээж байгаа гэнэ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг юм байна. Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тавих анхаарал нь бага байдаг гэдгийг тэд онцоллоо. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байрны 90 хувийг бүрдүүлдэг. Гэтэл төр засгаас үүнд анхаарал тавих нь бага байдаг. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь голдуу эмэгтэйчүүд байдаг. энэ хүмүүст туслах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг төрөөс зохицуулбал ядуурал буурах хамгийн гол хөдөлгүүр болж чадна. Тиймээс бид эмэгтэйчүүдийн бизнесийг дэм­жих, тэдэнд тулгамдаж буй асууд­лыг нээлттэй ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж бай­на гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Би бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зовлонг мэднэ. Тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ зовлонг бүр сайн ойлгож байна. Яагаад гэвэл би энэ хүмүүсийн л дундаас төрсөн. Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд үнэхээр хүнд байдаг. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 22 жилийн хугацаанд Монголын төр засгаас бизнес эрхлэгчдэд ямар ч тусламж үзүүлээгүй. Харин ч гай болж байсан гээд хэлчихэд үнэнтэй хол зөрөхгүй. Үйлдвэр барих гэхээр газар шийдэж өгдөггүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье гэхээр явуулдаггүй. Тэгвэл үүнийг дэмжиж, ургуулах зөөлөн хөрс бий болгохын тулд УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилгатай ажиллах болно гэсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар бусад орны 10-15 жилийн турш туулж ирсэн бүхнийг дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж байгаа. Тэгэхээр үүнд бизнесийн салбар дахь хүндрэл ч арилна гэдэгт найдаж байна. Эмэгтэйчүүд баялгийн тэгш бус хуваарилалтаас гадуур байна. Уул уурхай, барилгын салбарт ихэвчлэн эрчүүд байдаг бол эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрлэлд л байгаа. Тиймээс эмэгтэйчүүд маань зоригтой байх ёстой. Ямар нэгэн асуудлаа шийдэж чаддаг байхын тулд лобби бүлэглэл байгуулах ёстой гэсэн юм. Жижиг дунд бизнес эрхэлж, төрд татвар төлөгчдөд төрийн байгууллагын хүнд суртал бүр ч хүндээр тусдаг гэнэ. Нэг үйлдвэр байгуулах, барилга барихад өчнөөн олон хүний гарын үсэг цуглуулах нь бараг л хагас жилийн ажил болдог гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Мөн бизнес эрхэлдэг эмэг­тэйчүүд хэдийгээр олон байгаа ч төдийлөн том бизнес эрхлэх нь ховор байдаг талаар ярилаа. Тухайлбал, уулзалтад оролцсон Хатан сүлжээ компанийн захирал н.Бадамханд Бизнес эрхлэхэд маш их хүндрэл гардаг. Бизнесийг том, жижиг дунд бичил гэж гурав хуваадаг. Том бизнесийн цаана мэдээж нууц ноёнтон, гадаадын хөрөнгө оруулагч бий. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг нуруундаа үүрч яваа бидний хувьд төрөөс ирэх дарамт маш их байдаг. Тухайлбал, татварын дарамт, эргэлтийн хө­рөнгө, ажлын байр, хүний нөөц гээд тулгамдаж буй асуудал олон. Үүнээс хамгийн анхаарал хандуулах зүйл нь хүний нөөцийн асуудал. Хувийн аж ахуйн нэгжүүд хүнээ тогтоож чадахаа байсан. Яагаад гэвэл тухайн жилийнхээ санхүүгийн тооцоог хийгээд байж байтал төрөөс төрийн албан хаагчдын цалинг нэмдэг. Үүнээс болоод ажилчид цалин, цавуугаа голоод ажлаасаа гарах нь бий. Тиймээс олон ажил сольж явдаг хүмүүсийг таньж мэдэх цахим карт эсвэл хөдөлмөрийн дэвтэртэй болгомоор байна.

Түүнээс гадна үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ажлын өдрийг зургаа болгож, Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Хувийн хэвшил гэж ялгаварлах бус орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, мөн төрийн сангийн дэмжлэгээр үр хүүхдийг нь их дээд сургуульд сургах асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй зэрэг олон саналыг тавьж байсан. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн гаргасан эл сана­лыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар ажил хэрэг болгох талаар нь анхаарна хэмээгээд бүх санал хүсэлтээ өөрсдийн и-мэйл хаягт ирүүлэх боломжтой гэдгийг дуулгалаа.

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button