Гаалийн ажилчин боломжийг ашиглах гээд бүтэлгүйтэв үү

залууг Өмнөговийн онгоцноос буух зуур замаас нь тосч уулзан, цаашлаад ариун цэврийн өрөө рүү дагуулан оруулсныхаа дараа цээжин тус газар нь хутгалж гэмтээсэн хэрэг өдүүлсэн. Тэрчлэн хүний аминд санаатайгаар хүрэх дөхсөн мань эр өөрийнхөө амийг хорлохоор зэхэн өөрийн зүрхэн тус газраа хутгалсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хүйтэн мэсэнд гэмтэж бэртсэн иргэдийн бие одоогоор нэг их сайнгүй. Мэс засалд орсон байдалтайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин эл хэргийг үйлдэгдэж байх зуур дайны хажуугаар дажин гэгчээр бас нэг хэрэг үйлдэгдсэн байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалиар шашны үнэт өв соёлын дурсгалын бүтээл болох 100 гаруй судар, хонх, дамар зэргийг гаргахаар завджээ. Тус хэргийг МИАТ-ийн ачаа тээшний ажилтан н.Хишигсүрэн гэгч нь үйлдсэн байна. Тэрээр энэтхэг дэх буддын сүмд хандивлах зорилгоор хилээр гаргах гэж байсан хэмээн тайлбарласан байна.

Гэвч өмнө хил гаалийн ажилтнууд, Монголын сүм хийд болон түүх дурсгалын ажилтнууд шунахай сэдлээр шашны эд зүйлийг мэр сэр хилээр гаргаж байсан нь тогтоогдож шалгагдаж байгаа. Тиймээс тул гаалийн ажилтанг шижиглэн шалгаж байгаа аж.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button