Амьд жоом идэх тэмцээнд ялсан ч амиа алджээ
Флорида мужийн Дирфилд-Бич хотын нэгэн дэлгүүрт болсон уг тэмцээний үеэр дөрвөн минутын дотор хамгийн олон жоом бөөлжилгүйгээр идсэн хүн ялагч болж, хүртсэн амьтдынхаа тоогоор 700 ам.доллараар шагнуулах ёстой байжээ.
Тэмцээнд Арчболд маш их хичээж оролцсоны үр дүнд ялагч болж, шагналаа хүртсэн байна. Гэвч баярлаад хэдхэн минут болсны дараа тэрбээр ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүний амийг аварч чадаагүй байна.
Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Дэлгүүрийн эзний мэдэгдсэнээр тэрбээр жоомнуудаа найдвартай газраас авч, экологийн цэвэр орчинд өсгөж, үржүүлсэн гэнэ. Түүнчлэн Арчболдоос бусад оролцогчийн биеийн байдал хэвийн байгаа гэж тэрбээр тэмдэглэсэн байна.