145 дугаар цэцэрлэгийнхэн урлаг, спортын заалтай болохыг хүссээр…
![](/wp-content/uploads/upload/oldolloo/olloo_back.jpg)
Монгол Улсад байгуулж өгсөн бэлэглэлийн цэцэрлэг юм. Байгуулагдаад дөрвөн жил болж байгаа хэдий ч багагүй амжилттай яваа ажээ.Сургуулийн өмнөх боловсрол олгох шинэ стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн хувийн онцлогт тохирсон боловсролыг тэгш олгож, шаардлагатай орчныг шинэлэг хэлбэрээр бүрдүүлэх үүднээс олон ажлыг шинэ хичээлийн жилийнхээ төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн нийслэлийн Хүүхдийн төлөө газраас зарласан Би Монгол хүүхэд, ДҮДҮ театр-1911 тэмцээнд нийслэлийн аварга цэцэрлэгээр тус тус шалгарч, тэргүүн байрыг эзлэхийн зэрэгцээ 2011 онд Хүүхдийн авьяасыг дэмжигч байгууллага-аар тодорсон нь байгуулагдаад удаагүй ч богино хугацаанд, хүүхдийн төлөө тус цэцэрлэгийн хамт олны гар нийлэн ажилласан идэвх зүтгэл, нягт нямбай ажлын үр дүн яах аргагүй мөн юм.
Хан-Уул дүүргийн Яармагийн орчин нь хүн ам шигүү суурьшилтай, өдрөөс өдөрт хүүхэд багачуудын өсөн торних нь ихэсч байгаа энэ үед, гурван бүлэг, 110 гаруй хүүхэд хүлээн авах чадалтай арав гаруй багш ажилчидтай 145 дугаар цэцэрлэгийн хувь нэмэр багадаагүй гэдэг нь ойлгомжтой. Тус цэцэрлэг нь одоогоор урлаг спортын заал байхгүйгээс хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, уралдаан тэмцээнд бэлтгэхэд хүндрэлтэй бөгөөд хүүхдүүд өөрсдийн авьяасаа нээх боломжгүйн дээр хөдөлгөөний хомсдолд орох хүүхдийн эрх зөрчигдөж буйг Хан-Уул дүүргийн удирдлага болон Боловсролын хэлтсийнхэн анхааралдаа аваасай хэмээн ирээдүйн багачуудын нэрийн өмнөөс уламжилъя.
Бидэнд бүхэл бүтэн бэлэглэлийн цэцэрлэгийг тавилга, хөрөнгө оруулалттай нь бариад өгч байхад түүнийг тордон тохижуулж хүүхдийн ирээдүйд зориулах хөрөнгө мөнгө төсөв төлөвлөгөөндөө суулгаж урлаг-спортын өргөтгөлтэй болгох нь юуны буруу байхсан билээ. Дуу хөгжмийн багш гурваас доош бүлэгтэй цэцэрлэгт байх ёсгүй бөгөөд тэр ч байтугай урлаг спортын заал ч байлгах ёсгүй гэсэн хуурайшилтай дүрмэндээ өөрчлөлт оруулах цаг нэгэнт болжээ. Юутай ч гадны хөрөнгөөр боссон байгууллагад гадны сэтгэлгээгээр хугацаа хойшлуулж хандахгүй байхыг хүсье.
Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье гэсэн үгний хариуг бодитоор хариулж сурах нь хүүхдийн төлөө л юм шүү дээ.
Б.Цэрэнжамц