Касперский хакеруудын ажлын зарчмыг дэлгэв

Kaspersky Lab компаниа байгуулжээ. Тус компанийн антивирусны программ дэл­хий даяар тархаж найдвар­тай, чанартай байдлаараа олны талархлыг хүлээсэн бүтээл болж чадсан.

Харин тун саяхан алдарт антивирус нэгэн мэдэгд­лийг хийсэн нь хакеруудыг хөдөлгөөнд орууллаа хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. Е.Касперский тус агентлагт өгсөн ярилцлагадаа Компью­терийн гэмт хэрэг өсч байна. Маш олон зүйлийг автоматчилсан болохоор довтолгоон математикийн прогрессоор өсдөг болсон.

АНУ-д хакерууд хул­гайлсан мэдээллээ ашиглан олон тооны кредит карт хуурамчаар гаргажээ. Ердөө хагас цагийн дотор есөн миллиард доллар АТМ-аас хулгайлчихаж. Бидний тооцоолсноор кибер гэмт хэргийн хохирол дэлхий даяар 100 миллиард долларт хүрсэн. Аварга тоо. Гэтэл хэн ч үүнийг тоодоггүй. Нэр хүндээ алдахгүйн тулд банкууд чимээгүй л байна.

Бусад системд хяналтаа тогтоохын тулд террорист халдлага хүчээ авч байна. Ганц нэгээрээ байсан хаке­рууд үндсэндээ зохион бай­гуулалтанд орсон. Шинэ бизнесийн загвар үйл­чил­гээ гарч ирэх байх. Нөгөө талаар санхүүгийн хямралаас болоод хямдыг нь харж улам бүр олон компаниуд үйл ажиллагаагаа интернэтэд шилжүүлэх бол­но гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button