Хүүхдэд архи худалдахыг зогсооё

байгуулагдаад удаагүй байна. Тус ажлын хэсгээс 21 нас хүрээгүй хүмүүст архи худалдахгүй байх саналыг гаргаад байгаа. Үнэндээ дээрх санал ажил хэрэг болоход худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд чухал үүрэгтэй. Гэвч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, супермаркет, баар цэнгээний газрууд насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундааг худалдсаар байна. Тухайлбал СБД-ийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Collectiүe пабад өдрийн 14.30 минутын үед 18-20 насны хоёр залуу, нэг охин 0.5 Экс архи болон пиво уугаад нэг нь ухаанаа алдатлаа согтсон байлаа.

Мөн өчигдөр 21 цагийн үед БГД-ийн нутаг дэвсгэр буюу хороололд байдаг Tse, Turbo, Enjoy, Цамбагаравын Kenzo гэх мэт газруудаас 21 нас хүрээ­гүй хүүхэд архи, тамхи, согтууруулах ундааг чөлөөтэй худалдан авч байв. 22.30 минутын үед СХД-ийн Толгойтод байрлах Шөнийн дэлгүүр-ээс 18-20 насны хоёр хүүхэд 0.5 литрийн Ерөөл архийг худалдсантай таарав. Тус дэлгүүрийн худалдагчаас 18 нас хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаа худалдаж болохгүй биздээ хэмээн асуухад, байнга авдаг намхан бор хүүгийн аав нь явуулдаг болохоор л зарчихлаа. Түүнээс өөр хүүхэд авья гэхэд би огт зардаггүй гэлээ.

Эдгээр газрууд хүүхдээс бичиг баримтаа үзүүлэхийг огт шаардсангүй. Тэд талх авч өгч байгаа мэт захиалсан болон худалдаж авья гэсэн зүйлийг шууд худалдаалж байв.

Б.ОДОНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button