Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын ял хэвээр үлдээв
эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх өнгөрөгч таван сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ж.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял. С.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 -д зааснаар өршөөн хэлтрүүлсэн байдаг.
Харин давж заалдах шатны шүүхээс Ж.Баянмөнхөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 268.1-д зааснаар 2 жил 6 сарын ял болгож өөрчилсөн. Харин өнөөдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, С.Мөнхжаргал нь Говь-Сүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Шивээ говь ХК-ийн НӨАТ-д төлсөн 80 сая төгрөгийг төрийн сангаас гадуур данс нээн авсан эсэхийг шалгаж байсан шалгалтыг зогсоолгох зорилгоор 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн албан өрөөнд 2 сая төгрөг хээл хахууль болгон өгсөн тогтоогдсон.
Л.Тамир
Оллоо.мн