Автомашиныг хийгээр цэнэглэх станцууд зөрчилтэй нь тогтоогджээ
шалгалт хийсэн дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм. Шалгалтын дүнд үндэслэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулсан байна.
Түүнчлэн Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй нийт 42 аж ахуйн нэгжийн авто машиныг хийгээр цэнэглэх долоон станц, хий борлуулах 19 барилга, нийтийн хоолны 32 газрын хийн баллон тоног төхөөрөмж, барилга байгууламжийн угсралт, ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн байдлыг шалгахад долоон аж ахуйн нэгжийн 5800 баллоны 2143 буюу 37.0 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, ээлжит магадлалд ороогүй байжээ.
Мөн авто машиныг хийгээр цэнэглэх гурван станц, хий борлуулах 19 барилга байгууламжийг зураг төсөлгүй барьсан нь тогтоогджээ, Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 12 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн бол гурван аж ахуйн нэгжид акт, нэг аж ахуйн нэгжид үйл ажиллагааны дүгнэлт гарган хүргүүлсэн байна. Зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хуулийн заалтаар хоёр сая 950 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулжээ.