Үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын ll зөвлөгөөн болно

Уг зөвлөлгөөнийг угтаж Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид салбар зөвлөгөөнөө хийжээ. Тус зөвлөлгөөнд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар оролцож уг салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлын талаар санаа бодлоо хуваалцлаа.

Уулзалтыг Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан ба Улаанбаатар болон Дархан хотоос 70 орчим үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button