Ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн 30 хувь нь цалин авдаггүй

бүсийн эдийн засгийн тайланд дурджээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр Дэлхийн банкнаас зохион байгуулсан олон улсын бага хурлын үеэр өгсөн юм.

Бага хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэл­хийн банкны эдийн засаг­чид, Монгол дахь суурин тө­лөөлөгч Корали Геверс, Жен­­дэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дар­га М.Болормаа тэргүүтэй хол­бог­­дох албаныхан оролцсон юм.

Энэ үеэр хөндсөн гол асуудал нь, сүүлийн жи­лүүдэд Зүүн өмнөд Азийн ор­нууд эрчимтэй хөгжиж байгаа ч жендэрийн тэгш бус эрхийг хөндөхгүй байхын аргагүй болсон явдал. Ялан­гуяа эмэгтэйчүүдийн биз­нес эрхлэх боломж, нөөц баял­гийг ашиглах эрх зэрэг нь эрчүүдийнхээс хэд дахин бага учраас эдийн засгийн өсөлтөд жендэрийн ялгаа маш их харагддаг гэнэ.

Энэ талаар Дэлхийн банкны эдийн засагч Транг Ван Нгүен Өнөөгийн ертөнцөд бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нэлээд бэхэжсэн ч энэ нь зарим талаар сөрөг үр дагавар дагуулж байна. Учир нь бүсгүйчүүд нийгмийн хүнд хүчрийг нугалах гол хүч болж, хажуугаар нь гэр бүлээ халамжлах уламжлалт үүргээ биелүүлж буй нь тэдний нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байгаа.

Үүнээс гадна сургуульд хам­рагдаж байгаа байдлыг хүйсийн тэнцвэрээр авч үзэхэд бүсгүйчүүд мөн л хоцорсон үзүүлэлттэй гарч байна. Нэн ялангуяа жен­дэрийн тэгш бус байдал нь нэлээд хэдэн орны угсаатны цөөнх, алс бөглүү нутгийн оршин суугчдын дунд уламжлалт хэв шинжээ агуулсаар байгаа юм.

Түүнчлэн Зүүн Азийн орнуудад хөвгүүдийг илүүд үзэх үзлээс болж хоёр сая гаруй охин хорвоод мэндэлж чадалгүй, үр хөндөлтийн золиос болжээ гэсэн юм.

Монгол эмэгтэйчүүдэд жендэрийн тэгш эрх дутагддаг

Дэлхийн банкны эдийн засагчдын хэлж буйгаар охид сургуульд сурах хандлага Монголд харьцангуй сайн, бүр эрэгтэй хүүхдүүдээс ч илүү байгаа. Гэхдээ боловс­рол эзэмшсэний дараа ажилд орох болоход эрчүүдийг шилж авдаг гэдгийг судал­гаагаар тогтоосон аж.

Хамгийн ноцтой нь ижил төрлийн хөдөлмөр эрхэлдэг ч авч буй хөлсний зөрүү 20 хувь байгаа нь жендэрийн тэгш эрхийн асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага гэнэ. Үүн дотор нэг зүйлийг тодруулахад, Монголд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн гуравны нэг нь хөдөлмөрийн хөлс гээч зүйл авдаггүй гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй.

Хөлс авдаггүй ч ажил хийдэг эмэгтэйчүүдийнхээ хувиар Индонез улс тэргүүлж, араас нь Монгол Улс нэхэж буйг хамгийн сүүлийн үеийн мониторингийн судалгаагаар харуулжээ.

Мөн манайд эмэг­тэй­чүүдийн хөдөлмөрийн хуваарьт асар их өөрчлөлт гарч, хүнд хүчрийг нуруундаа үүрч буйг дараах тооноос харж болно. Тодруулбал, тогт­мол ажил хийдэг нэг эмэг­тэй ажлынхаа хажуугаар долоо хоногт 31 цагийг хүүхэд, өндөр настныг асрах, 17-г гэрийн ажил, угаах, цэвэрлэхэд, наймыг дэлгүүрээс хүнс цуглуулахад зарцуулдаг бөгөөд бусад аар саар ажилд 16 цагийг үрдэг байх юм. Гэтэл долоо хоногт 168 цаг байх ба үүний 40-60 нь албан ёсны ажлынх гээд бодохоор 132-ыг нь ажилд зарцуулдаг аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button