Хэнтийн шүүгчид хууль бус шийдвэр гаргажээ

болсон хэрэгт шүүхийнхэн хууль бус шийдвэр гаргасан тухай мэдээллээ. Тэдний хэлсэнээр С.Оюунсайхан, Д.Одонгэрэл нар нь Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу өөрсдийн портер маркийн машинаар мах ачиж, тээвэрлэдэг байсан. Гэтэл тэднийг мал хулгайлдаг хэмээн цагдаагийнхан сэжигтнээр татжээ. Ингээд Сум дундын анхан шатны шүүхийг н.Булган шүүгч даргалж явуулсан бөгөөд хурлын хэлэлцүүлэг эхлээгүй байхад ял тогтоочихсон тухайгаа танилцуулсан аж.

Мөн шийтгүүлэх төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тодруулж эхэлсэн гэнэ. Хэргийн материал бүрдүүлэх явцад шүүгдэгчдээс Хэнтий аймгийн малын хулгайтай тэмцэх хэлтсийн байцаагч н.Батжаргал нь мөнгө нэхсэн байна. Энэ нь ч шалгагдаж тогтоогдсон гэлээ. Иймд мөнгө өгөөгүй учраас хонзогнож шүүгч нар нь урьдчилсан шийдвэр гаргаж гэр бүлээр нь шийтгэсэн юм байна. Тодруулбал, С.Оюунсайханд 12 жил, Д.Одонгэрэлд 7 жилийн ял оноожээ. Тэд машинаараа явж махаа авдаг байсан тул малын хулгай гарсан газруудад дугуйны мөр үлдсэн аж. Харин хулгайд алдагдсан мал, хот руу ачсан малын зүс огт тохирдоггүй байна. Мөн шүүгдэгчдийн нэг нь бичиг үсэг мэддэггүй байхад өмгөөлөгчгүйгээр байцааж, байцаалтад орсон гэдэг гарын үсгийг хүчээр хоосон цаасан дээр зуруулжээ.

Ингэснээр байцаагч н.Батжаргалд цагдаагийн цолыг нь нэг шат бууруулж, дараа нь тэрээр өөрийн хүсэлтээр цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтийг хүргүүлсэн байдаг гэлээ. Өмгөөлөгчдийн дүгнэж буйгаар манай улсын шүүх тогтолцоонд 50-иас дээш хувийн нотлох баримттай бол ял шийтгэдэг бичигдээгүй хууль тогтсон гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button