Кати Перри Обамагаар өвчилжээ
төрийн тэргүүнээрээ өвчилсөн байгаа нь харагдах болов. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн имижээ хүртэл Б.Обамагаар бүрдүүлээд амжжээ. Тэрбээр хумсан дээрээ Ерөнхийлөгч Б.Обамагийн царайг урласан байна. Кати Перри Ардчилсан намын бэлгэ тэмдэг бүхий зураг, Б.Обамагийн инээмсэглэсэн төрхийг хумсан дээрээ хийлгэсэн бөгөөд гарныхаа зургийг твиттертээ хийжээ.
Дуучин бүсгүй энэ удаагийн сонгуульд Б.Обамаг дэмжинэ гэдгээ аль хэдийн илэрхийлээд авсан билээ. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн кампанит ажилд хамтарч, өөрийн алдарт уран бүтээл California Gurl дуугаа дэмжигчдэд нь хүргэсэн юм.
Б.Золзаяа