Залуу зохион бүтээгч сэтгүүлийг дахин гаргана

хэвлэгдэж улиралд 16 мянган хувиар хэвлэгдэж байсан бөгөөд хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх шинжлэх ухааны томоохон сэтгүүл байсан юм. Харин 1992 оноос хойш хэвлэлтэд гараагүй юм байна.

Орчин үед техник технологи хөгжиж байгаа ч хүүхэд залуус хэт бэлэнчлэх, сэтгэлгээ нь хөгжихгүй амар хялбар луу тэмүүлэх, техник сэтгэлгээ нь хөгжихгүй байх зэрэг сөрөг нөлөөг үүсгэж байна. Иймээс дахин хэвлэлтэд гарах уг сэтгүүл нь өсвөр үеийн хүүхэд залуусын инженерийн боловсролыг дээшлүүлэх, техник сэтгэлгээг сайжруулах, тэднийг орчин үеийн дэлхийн технологитой хөл нийлүүлэн алхах боломжийг олгох зорилготой аж. Энэхүү сэтгүүл нь хуучныхаа өнгө төрхийг хадгалсан Бодъё, зохиоё, бүтээе, үлгэр загвар, Шинжлэх ухаан техникийн дэвшил, ШБОС-ийн мэдээ зэрэг буланг үргэлжлүүлэн гаргах гэнэ. Хүүхэд залуус, залуу эрдэмтэн судлаачдын шинэ санаа, бүтээлийг дэлгэн хэлэлцүүлэг өрнүүлдэг шинжлэх ухааны томоохон сэтгүүл болох ажээ.

Мөн Залуучуудын холбоон Залуу зохион бүтээгч шагналыг сэргээж, шинжлэх ухаан болон техник технологийн салбарт ололт амжилт гаргасан, шинэ нээлт, санаа дэвшүүлж түүнийгээ амьдралд хэрэгжүүлсэн, сонирхолтой, өмнө нь хөндөгдөж байгаагүй асуудлаар бүтээл хийсэн залуу эрдэмтэн судлаач, залуусыг шагнах юм.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button