Н.Энхбаяр ялын тогтоолоо аваагүй гэв

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн тэрээр анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр баталсан билээ. Тиймээс тэрбээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдээд байсан. Энэ талаар түүний өмгөөлөгч С.Нарангэрэл хэлэхдээ Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргаж амжаагүй байна. Ялын тогтоолоо авсны дараа л хяналтын шатны шүүхэд гомдол гаргах ёстой.

Гэвч өнөөдрийг хүртэл тогтоолоо аваагүй байна. Уг нь хуулийн хугацаа нь дууссан. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 25-нд болсон. Уг нь шийдвэр гарснаас арав хоногийн дотор өгөх ёстой. Гэвч өгөөгүй л байна гэсэн юм.

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button