Энэ онд 158 цахилгаан шатыг шинэчилнэ

СӨХ-дын ажил дээр үзүүлэх сургууль зохион байгуулжээ. Тус үзүүлэх сургуулилтад Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудыг оролцуулсан байна. Мөн орон сууцад халаах хэрэгсэл суурилуулах, зоорийн давхрын салхивч дулаалах, заагийн цанталт, орцны хаалга, цонх дулаалж вакумжуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна.

Энэ онд 158 цахилгаан шатыг шинэчлэх шийдвэр гарснаас одоогоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны 25 шатыг шинэчлэн улсын комисст хүлээлгэн өгөх шатанд, үлдэх 133 шатыг шинэчлэх тендер зарлагдаж Ремкан импекс, Цамхаг констракшн ХХК-иуд шалгарсан ч тендерт оролцогч бусад байгууллагуудын маргаантай асуудлаас шалтгаалан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button