С.Баярцогтын баг хуурах цагаар…

парламентын үед олны анхаарлын төвд байсан хүмүүсийн нэг бол С.Баярцогт. Учир нь тэр Сангийн сайд байсан болохоор дөрвөн жилийн төсөв хийж, алдарт Оюутолгойн гэрээг гардан хийж батлалцсан. Улсын одоогийн хийгээд ирээдүйтэй холбоотой хамаг л санхүү мөнгөний асуудлыг атгаж байсан түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг мартах болоогүй ээ. Өнгөрсөн парламентын үед Улс орныхоо төлөө хоёр том нам хамтрах хэрэгтэй байлаа. Ерөөсөө мөнгөтэйн зовлонд унаад байгаа бид улс төрийнхөө хувьд ойлголцож, хамгийн том бүтээн байгуулалт, гэрэлт ирээдүйг цогцлоох ёстой. Мөнгөтэйн зовлонд нэрвэгдсэн Монгол одоо Оюутолгойгоос маш их хэмжээний ашиг олно. Энэ гэрээг гардан хийсний хувьд би ам бардам хэлж байна гэж ирээд л мэдэгдэл хийдэг байлаа.

Үнэхээр ч Сангийн сайд С.Баярцогтынхоо ийм бардам, толгой дээгүүр, итгэл төгс үгэнд монголчууд найдсан. Гэрэл гийх нь гэж итгэсэн. Гэвч хэдхэн сарын дараа л Сангийн сайдын сэнтийгээсээ буумагцаа хэлсэн ярьснаасаа буцаж эхэллээ. Түүний яриагаар төсөв тийм ч хахаж, цацсан байгаагүй юм байна. Ирээдүйн гэрэл гэгээний төлөө том намууд хамтраад зүтгэх бус ерөөсөө нийлж л байвал хэн ч хамаагүй болсон л гэнэ. Бүр өнөөх иргэн бүрээ Арабын шейх-шиг баян болгох Оюутолгой нь ч эвгүйтээд ирсэн бололтой. Хэн бүхэнд нээлттэй байна хэмээн тусгай сайт энэ тэр нээн дүрэмдэж байсан Оюутолгойнхоо гэрээний талаар мань хашир үг үсэг унагахаас шийрэгнэн зугтдаг болоод байгаа. Хэлтэй амтайгаараа С.Ганбаатар түүнийг эхний ээлжинд олон нийтийн өмнө мэтгэлцье хэмээн дуэльд дуудсан ч Гишүүд мэдээлэлгүй байна. Эхлээд мэдээлэлтэй болцгоо хэмээн хэмх томроод очсонгүй.

Гишүүд нь харин энэ талаар мэдээлэлтэй болох гэж хэдэн cap жилээр гуйгаад Энэ талаар мэдэх хүн нь тэр гэсэн бие бие рүүгээ чулуу хөөлгөсөн дүйвээнээр гацаад байгаа. Ингэхээр хэвлэлийнхний өмнө бүх зүйл нээлттэй, танилц гэчихээд танилцах гэхээр нь хаалт хийчихдэг байдлыг С.Баярцогтын хоёр нүүр гэхээс өөрөөр хэрхэн нэрлэх билээ. Мэдээж хэрэг гэрээг танилцуулаад сууж байдаг нь би биш, УИХ-ын дэд дарга хүн ажил ихтэй гэх л байх даа. Гэхдээ өөрийнхөө гардан хийсэн монголчуудын хэдэн үед хамаатай гэрээний талаар ядаж ангийн хэдэн хэл амтайчууддаа аяга цай уух зуураа ч болтугай тайлбарлачих сэтгэл, зав гарахгүй байгаа нь өөрийн эрхгүй хардахад хүргээд байна.

Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш Алтан гадас фракц аймаар их мөнгөжсөн тухай ил далд ярьсаар ирсэн нь нууц биш. Үнэн худлыг батлах, нотлох хүнгүй ч овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж байдаг даа. 23-хан наснаасаа Монгол төрийн их үйл Хэрэгт хутгалдсан С.Баярцогтыг улс төрийн бүрэн бойжилттой гэж дүгнэж болохоор. Иймээс улс төр хийхдээ хийдэг, улс орныхоо төлөө зүтгэхдээ зүтгэдэг хүмүүжил соёл бүрэн боловсорчихсон баймаар. Гэвч Баярцогтын баг сонгууль бүрийн үр дүнгээр байгуулагдсан парламент, сонгодог утгаараа хуваасан бялуу бүрийн ард янз бүрээр хуурах л юм даа.

М.МӨНХЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button